СЭЛЭНГЭ: Бараа, үйлчилгээний үнэ мөн үеэс 14.0 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтсээс ирүүлсэн мэдээгээр аймгийн
хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс
14.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал:
- Тээврийн бүлгийн үнэ 23.4 хувь
- Хувцас, бөс, бараа, гутлын бүлгийн үнэ 20.4 хувь
- Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 15.7 хувь
- Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 10.5
- Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувиар тус тус өссөн байна.
Дээрх зүйлсийн үнэ өссөн явдал нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.