Эмпати сургууль “Хичээлийн шинэ жил”-ийн бэлтгэлээ хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-22 02:53:15

Баян-Өлгий аймаг дахь «Эмпати» сургууль есдүгээр сарын нэгэнд шинэ хичээлийн жилийг эхлэхэд бэлэн боллоо.

Сургалтын чанарын үнэлгээгээр 628 оноо авсан уг сургууль манай улсын шилдэг шургууль шагналыг найман удаа, олон улсын алтан цом болон янз бүрийн уралдаан тэмцээнд 52 сурагч нь медаль хүртсэн тус энэ жил төгсөгчид гадаадын арван орны 17  их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах томилолт авсан байна. 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, хичээлээ монгол, англи хэл дээр заадаг энэ сургуулийн сургалтын чанарын амжилтын гол үндэс нь сургалтын орчин дээд зэргээр сайжирсан, дотуур байр тухтай, эмх замбараатай, өндөр мэргэжлийн багш нар хичээл заадаг, сургалтын төлбөр нь харьцангуй хямд, авъяас чадвартай сурагчдыг зургаадугаар ангиас шалгаруулан элсүүлдэгтэй холбоотой ажээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ