Казахстаны сургуулиуд Баян-Өлгийгээс оюутан элсүүлэхээр уралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙКазахстаны их дээд сургуулиуд Баян-Өлгийгээс оюутан элсүүлэх талаар ар араасаа зарладаг болов.
Саяхан Шымкент, Өскемен, бусад зарим хотын их дээд сургуулийнхан элсэгчдээ шалгаруулаад авсан. Одоо Атырау хотын Халел Досмухаметийн нэрэмжит их сургуулийнхан зар тараагаад байна. 4000 орчим оюутантай тус сургууль 20 орчим төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг, шинэ хичээлийн жилд казах иргэд оршин суудаг Хятад, Узбек, Монгол улсуудаас 1400 оюутан элсүүлэхээр болсон байна. Эдгээр оюутнуудыг эхний жил бэлтгэл ангид үнэ төлбөргүй дотуур байранд суулгана, сургалт үнэ төлбөргүйн дээр сарын 18 мянган тенге тэтгэлэг олгоно гэнэ. Элсэгчдийг энэ сарын 30-ыг хүртэл хүлээн авч казах хэл, орос хэл, математикийн шалгалт авч элсүүлэх юм байна.
Ш.Айзаря