Нийгэм ,эдийн засгийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоо томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 12:03:36

Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор Хорлоогийн Батболдыг томиллоо.

Тэрээр багш мэргэжилтэй, тус аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар 10 жил ажилласан удирдах албаны туршлагатай хүн юм. Мөн аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа ажээ.

Өмнөговь аймаг нь аймгийн Засаг даргын хоёр орлогчтой байсныг хэвээр үлдээхээр болсон юм.  Уул уурхай, Байгаль орчин, Дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчоор Сумъяаготовын Мөнхбаярыг томилсныг бид мэдээлж байсан билээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ