ОРХОН: Орхон аймаг хүнсний үйлдвэртэй болох зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-13 13:13:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж-Аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлт Орхон аймагт боллоо.


Нээлтийн үеэр үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, УИХ-аас баталсан
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндэсний хөдөлгөөнийг амжилттай өрнүүлснээр Монгол Улс 2026 он гэхэд гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм.


Орхон аймаг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.8 хувийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэж байна.

Цаашид Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнсний үйлдвэр байгуулах зорилт тавьжээ. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагч донор байгууллагууд болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр саналаа боловсруулж байгаа аж. 




Холбоотой мэдээ