“Эко хороолол”-ын гадна хашааг нээж хэд, хэдэн газарт гарц гаргахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-20 16:39:06
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах “Эко хороолол” –ын өнөөгийн байдалтай танилцлаа. Учир нь иргэд уг хороололтой холбоотой олон гомдол, шүүмжлэлийг аймгийн удирдлагуудад уламжилжээ.

2012 оноос эхтэй эл хороололд 200 айлын хаус баригдахаас өнөөдрийн байдлаар 50 айл байна. Дээрх айлууд газрын гэрчилгээгээ өмчилж авснаас бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байна. Мөн Эко хорооллын оршин суугчдын хаягжилт, бүртгэлийн асуудал орхигдож байгаа тул түүнд амьдарч буй хүүхдүүд сургууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй болоод байна. Үүнээс гадна барилгын халаалт, цахилгаан байнга доголддог гэж оршин суугчид  хэлж байна. Энэ мэтчилэн тулгамдаж буй олон асуудал байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх, гарах арга замын талаар аймгийн удирдлагууд санал солилцож юуны өмнө гадна хашааг сэтэлж авто машин болон явган зорчигч зорчих гарц нээхийг тус хорооллыг барьж буй “Монгол Дайван” ХХК-ийн  барилга хариуцсан инженер С.Ганбаярт даалгалаа.

                                                                                                                   Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ