Босни-Херцеговинд нэр дэвшигчийн статус олгохыг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-13 11:50:11

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Европын Холбооны комисс Босни-Херцеговин улсад ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн статус лхагва гарагт тус холбооны гишүүн орнуудад олгохыг санал болгов.


Европын Холбооны хөршийн харилцаа, өргөтгөлийн асуудал эрхэлсэн комиссар Оливер Вархели тус холбоог 2022 он хүртэл өргөжүүлэх тухай багц хуулийн төслийг ЕХ-ны Парламентад танилцуулсан байна.


Босни-Херцеговин улс нь ЕХ-нд элсэх хүсэлтээ 2016 оны 2-р сард хүргүүлсэн. 2019 оны 5-р сард Комисс өргөдлийн талаарх дүгнэлт гаргасан. Энэ нь тус улсын хэвшүүлэх ёстой хууль тогтоомж, институцийн 14 гол тэргүүлэх чиглэлийг тодорхойлж байв. Эдгээр нь ардчилал ба хууль дээдлэх ёс, үндсэн эрх, төрийн удирдлагын шинэчлэл зэргийг хамарсан байна.


Европын Холбоог тэлэх бодлого нь манай Европ тивийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн өсөлтөд оруулсан гео-стратегийн хөрөнгө оруулалт юм” гэж Оливер Вархели мэдэгджээ.

Холбоотой мэдээ