Усэйн Болт Олимпын ес дэх алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-20 13:15:45

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Алдарт Усэйн Болт тэргүүтэй Ямайкийн гүйгчид Риогийн Олимпын эрэгтэйчүүдийн 4x100 м-ийн буухиа гүйлтэд алтан медаль хүртлээ.

Усэйн Болт, Асафа Пауэлл, Йохан Блейк болон Никель Ашмидын дөрвөл  4x100 м-ийг 37.27 секундэд туулан алтан медаль хүртсэн байна. Ингэснээр Болт Риогийн Олимпоос гурав дахь алтан медалиа, Олимпоос нийтдээ ес дэх алтан медалиа хүртлээ.

Болт үүний өмнө Риогийн Олимпын 100 болон 200 метрт түрүүлээд байсан юм. Ингэснээр тэрбээр 100, 200 болон 4х100 м-т гурвууланд нь түрүүлэн “Бээжин-2008” болон “Лондон-2012”-ын амжилтаа давтлаа.

Харин Японы баг 4х100 м-т 37.60 секундээр хоёрдугаар байрт орсон бол АНУ-ын баг 37.62 секундээр гуравдугаар байрт орсон боловч хүрэл медалийг дөрөвдүгээрт байрт орсон Канадын багт өгсөн байна. Учир нь АНУ-ын багийн гүйгч Майк Рожерсоос буухианы саваа модыг Жастин Галтлин хэтэрхий эрт авсан гэж шүүгчид үзжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ