АРХАНГАЙ: 21 хоршоо, аж ахуйн нэгжийн төсөлд 555.0 сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-10 10:04:53

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХХААГ-аас олгодог Хоршоо хөгжүүлэх сангийн 2022 оны хөнгөлөлттэй зээлд Жаргалант, Тариат, Чулуут, Булган, Төвшрүүлэх сумын 21 хоршоо, аж ахуйн нэгжийн төсөлд 555.0 сая төгрөгийн зээл олгожээ. Нийт 44 ажлын байр бий болсон байна.


Төслийн нэр

Төслийн тоо

Олгосон зээлийн хэмжээ

1.

Сүүн сүүн бүтээгдэхүүн

6

100.0 сая төгрөг

2.

Ахуйн үйлчилгээ

4

130.0 сая төгрөг

3.

Хүнсний үйлдвэрлэл

4

110.0 сая төгрөг

4.

Газар тариалан

1

25.0 сая төгрөг

5.

Мал аж ахуй

3

90.0 сая төгрөг

6.

Мод үржүүлэг

1

50.0 сая төгрөг

7.

Худалдаа үйлчилгээ

2

50.0 сая төгрөг

Нийт дүн

21

555.0 сая төгрөг



Цахимаар 10 төсөл бүртгүүлснээс 7 төслийг шалгаж, гурван төсөл нь хүчингүй болж хасагдсан байна. 

Программд оруулсан 7 төслөөс шаардлага хангасан 3 төслийг ЖДҮГ-ын төслийн сонгон шалгаруулах ажлын багийн гишүүд газар дээр нь үзэж танилцжээ.


Энэхүү ажлыг ХХААХҮ-ийн сайдын 2022 оны А/168 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг журмын хугацаанд хүлээн авсан байна.



 

Холбоотой мэдээ