АРХАНГАЙ: Ойгоос мод бэлтгэх талбайд хээрийн сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-08 17:07:33

Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мод бэлтгэлийн ажлыг угтаж, Цэнхэр суман дахь сум дундын ойн ангитай хамтран Батцэнгэл, Булган, Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Цэнхэр сумын байгаль хамгаалагчдыг хамруулан мод бэлтгэлийн ажлын явцад байгаль хамгаалагчаас хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ сэдвээр хээрийн сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг Цэнхэр сумын мод бэлтгэхээр тусгаарлалт хийсэн талбайг түшиглэн мод бэлтгэх ажлын төлөвлөлт, мод бэлтгэх эрхийн бичиг олгох, мод бэлтгэх, тээвэрлэлтийн явцад хяналт тавих, тусгаарлалт хийсэн талбайд мод бэлтгэх ажлыг зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангасан байна.


Мөн ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийх багаж хэрэгсэлтэй танилцахын зэрэгцээ талбай тусгаарлалт, бэлтгэх модны нөөц тогтоох, модны нас тодорхойлох аргачлалын талаар байгаль хамгаалагчдад тодорхой мэдлэгийг өгчээ.

Холбоотой мэдээ