Хүүхдээ 17 сар тээгээд буй эмэгтэй Гиннесийн номонд бичигдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-19 15:40:03

БЭЭЖИН. /KAZINFORM/. Хүүхдээ хэвлийдээ 17 сар тээж байгаа нэгэн эмэгтэй дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигджээ. Энэ эмэгтэй нь Хятадын төвийн нутгийн Хунань мужийн оршин суугч ажээ.

Ван Ши гэдэг эмэгтэй өнгөрсөн оны хоёрдугаар сард хөл хүнд болсон байна.

Тэрбээр энэ оны 11 дүгээр сард амаржих байсан боловч хүүхэд нь төрөх болоогүй шинжтэй байжээ. Ван бүсгүй төрөх хугацаа нь өнгөрөхөөс өмнө долоо хоног бүр эмнэлэгт очин үзүүлдэг байжээ. Жирэмсний 13 сартай байхад нь эмч нар хагалгаагаар хүүхдийг нь гаргаж авах гэсэн боловч ураг  бүрэн бүрэлдээгүй, хагалгаагаар гарган авах боломжгүй байсан гэнэ.

Ваны нөхөр “хүүхдээ 13 сар тээсэн эмэгтэйчүүд байдаг боловч 17 сар тээсэн тохиолдол огт гарч байгаагүй гэж мэргэжилтнүүд хэлсэн. Чухам ямар шалтгааны улмаас 17 сар тээгээд байгааг тэд тайлбарлаж чадахгүй байна” гэж ярьжээ.

Юутай ч Ваны бие сайн байгаа бөгөөд ураг 3.8 кг жинтэй болоод байгаа гэнэ. 18 сартай болохоор хагалгаанд орно гэж Ван бүсгүй хэллээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ