ӨНӨӨДӨР: ШӨХТГ, МҮХАҮТ хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-07 07:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 7-нд болох үйл явдлыг хүргэж байна.


9.00 цагт: ЭМЯ, НҮБХАС, ЭХЭМҮТ хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярайн нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 5-р зөвлөгөөнийг Blue sky-д зохион байгуулна. Утас: 99797227


9.00 цагт: БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Их чуулганы танхимд болно.


9.00 цагт: ШӨХТГ, МҮХАҮТ хамтран МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулна.


11.00 цагт: “Чингэлтэйд үйлдвэрлэв" үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт “HOLIDAY INN” зочид буудлын Их танхимд болно. Утас: 91113191


14.00 цагт: Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордны жанжин Д.Сүхбаатарын танхимд болно. Утас: 99249813


16.00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст мэндэлсний 101 жилийн ойд зориулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны хананд дурсгалын гэрэлт самбар байршуулах ёслол болно. Утас: 91113191


17.00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Баастын баримтат гэрэл зургийн хос номын нээлт MN Галерейд болно. Утас: 91113191

 

Холбоотой мэдээ