АРХАНГАЙ: Дөрвөн суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 80 гаруй хувьтай зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-06 11:56:57

Архангай /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг малын тоо толгойн татварын орлогоор 2022 оны 4-6 дугаар сарын хооронд хийсэн. Ингэхдээ Хангай, Цахир, Өгийнуур сумын нийт 10 багийн 7800 га талбайд 104 малчны оролцоотойгоор, 81 хувийн техник үр дүнтэйгээр тэмцэх ажлыг зохион байгуулжээ.


Хайрхан сум энгийн механик, биологийн аргаар 16 малчны оролцоотойгоор 5 га-д тэмцэх арга хэмжээ зохион байгуулж, 80 хувийн үр дүнтэйгээр тэмцсэн байна.


Үүнээс гадна Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар малчдын өвөлжөө, хаваржаанд тэжээлийн ургамал тариалж, мал сүргийг байгалийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 17 сумын 88 багийн 880 өрхөд 74.8 тн хошуу будааны үрийн дэмжлэг үзүүлэн, Техникийн үйлчилгээний төвөөр тариалалтыг хийлгэсэн байна. 

Холбоотой мэдээ