ХОВД: Зудын эрсдэл бэлчээр нутгийн 90 хувьд хүрэх магадлалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-05 11:31:53

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймаг 5.3 сая га бэлчээрийн эдэлбэр газартай бөгөөд энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 71.7 хувь, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 99.4 хувийг эзэлдэг.


Нийт бэлчээрийн 60.7 хувь буюу 3.4 сая га нь өвөл-хаврын, 39.3 хувь буюу 2.1 сая га талбай  нь зун-намрын бэлчээрт ашиглагддаг аж.
  

Судалгаанаас үзэхэд 1997-1998 оны зудаар Ховд аймгийн нийт бэлчээр нутгийн 40 хувьд хүндэрсэн. 

2008-2010 оны зудаар бэлчээр нутгийн 50 хувь болж
 өссөн. Алтай өвөр говь Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумын зарим  нутгийг хамарч байсан /цас  ихтэй/.  2016-2017 онд зуд болоход нийт бэлчээр нутгийн 60 хувьд хүндэрсэн аж.


Тэгвэл энэ жил
мөн өвөлжилт, хаваржилт хүндрэх, зуд болох эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2022-2023 оны зудын байдал нь бэлчээр нутгийн 90 хувьд хүрэх магадлал үүсчээ.

Ховд аймаг 17 сум 91 багтай. Үүнээс хөдөөгийн 79 багт нийт 8541 малчин өрх, нийт 14.0 мянга гаруй малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.

Энэ жил өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул аймгийн хэмжээнд нийт 58.6 тонн өвс, тэжээл бэлтгэх ёстой. Үүнээс  сум бүр  аюулгүйн нөөцөд 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэсэн.  


Мөн а
ймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэхээс 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин малчид хэрэгцээний өвс, хадлангаа 90 хувьтай бэлтгэжээ.    

 

Холбоотой мэдээ