"Рио-2016"-гийн хүрэл медальтан сэргээшийн шинжилгээнд унаснаар медалиа хураалгав

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-18 19:32:40

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/.  Риогийн Олимпоос хүрэл медаль хүртсэн Киргизстаны хүндийн өргөлтийн тамирчин сэргээшийн шинжилгээнд унасан учир түүний медалийг хураах шийдвэрийг Спортын Арбитрын шүүх гаргажээ. Тэрбээр сэргээшийн шинжилгээнд унасан “Рио-2016”-гийн анхны медальтан юм.

Тус шүүхийн өнөөдөр гаргасан шийдвэрт “Иззат Артыков нь стрихнин агуулсан сэргээшийн төрлийн эм хэрэглэсэн нь тогтоогдсон” гэжээ. Тэрбээр 69 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн юм.

Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх дуулиантай холбогдуулан Олон улсын Олимпын хороо сэргээш хэрэглэхтэй хатуу тэмцэх арга хэмжээ авч байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ