ДОРНОГОВЬ: Асрамжийн газрын барилгын ажлын явц 30 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-30 09:09:01

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар говийн бүсийн төрөлжсөн асрамжийн газар барьж байна. Тус барилгыг “Тогоруутай нуур” ХХК гүйцэтгэж буй бол түншлэлээр “Дэнжийн хүү” ХХК  ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар барилгын газар шороо, шугаман суурь, эргүүлэн булалт зоорийн давхрын хар шал цутгах, хөшүүн хананы цутгалт, нэгдүгээр давхрын хөшүүн хана, шат, хучилтын хэв хашмал, арматурчлалын ажил дуусаж бетон цутгалтын ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ