ДАРХАН-УУЛ: Тариаланч, хүнс үйлдвэрлэгчдэд хүү бага, урт хугацаатай зээл хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-28 23:17:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж төмс, хүнсний ногоо тариалж буй “Шинэ орчин трейд” ХХК, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэж, үйлдвэрлэж буй  “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ: Та бүхний хүч, хөдөлмөрийн үр дүнд ард иргэд хүнсээр тасрахгүй байгаа. Хүн, хүч шаардсан энэ салбарыг төр засгаас бодлогоор дэмжих ёстой. Ирэх жилээс энэ бүхэн цэгцэрч, жигдэрч эхэлнэ. Тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлыг тань сонсохоор ирсэн. Тиймээс тулгамдсан, хүндрэл бэрхшээлтэй асуудал юу байна түүнийгээ ярилцъя гэв.

  

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компаниудын тухайд эргэлтийн хөрөнгө, түүнчлэн бүтээгдэхүүнээ экспортод гаргахад төр засгийн дэмжлэг хэрэгтэйг онцолж байлаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулахад шаардагдах хөрөнгийг арилжааны банкаас хүсэхэд татгазалдаг, ЖДҮ-ийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаггүй зэрэг хүндрэлүүд байдаг талаар дээрх гурван байгууллагуудын захирлууд хэлж байлаа.


Үйл ажиллагаа нь тогтворжсон дотоодын хэрэгцээнд тодорхой хувийг өөр өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулж буй компаниуд төрөөс бодлогоор дэмжвэл бидний үйл ажиллагаа улам илүү өргөжинө. Хүү бага, хугацаа урт зээлд хамрагдаж чадвал ажлын байраа өргөжүүлж чадна. Батлан даалтын сангаас ирж танилцаад бүгдийг шийдвэрлэж өгдөг гэвч гол асуудал нь банкнаас болж гацдаг. Учир нь экспортын зөвшөөрөлтэй компанид шууд зээлд олгогддог, экспортын зөвшөөрөлгүй компанид татгалзсан хариу өгдөг ажээ. Энэ нь үйл ажиллагаа тогтворжсон, эргэлтийн хөрөнгөтэй компаниудад давуу эрх шууд олгож байгаа нь тэгш бус байдлыг үзүүлж байгаа талаар орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байна.

Цаашид хүнсний үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих зорилгоор  ААНБ-уудад олгож буй зээлийг заавал ЖДҮ-ийг дэмжих зээлээр дамжуулах бус арилжааны банкны зээлийг гаргаж түүнээс гарах хүүгийн зөрүүг төсвөөс гаргахаар яригдаж байгаа аж. Ирэх оны төсөвт батлагдаж чадвал ААНБ-уудыг дарамтаас гаргах боломж нээгдэх аж. Учир нь арилжааны банкуудаас олгогдох зээлийн хүү 12-15 орчим гэж үзвэл төрөөс арав орчим хувийг дааж 3-5 хувийн хүүг аж ахуйн нэгжүүд төлөх боломж бүрдэх ажээ. 

 

Холбоотой мэдээ