Ямайкийн гүйгч Элейн Томпсон 200 метрт түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-18 12:27:11

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Риогийн Олимпын эмэгтэйчүүдийн 200 м-ийн гүйлтэд Ямайкийн тамирчин Элейн Томпсон түрүүлэн алтан медаль хүртлээ.

Өдгөө 24 настай Томпсон нь 21.78 секундийн амжилтаар Нидерландын тамирчин, дэлхийн аварга Дафне Схипперсээс 0.13 секундийн өмнө барианд орон Риогийн Олимпоос авсан 100 м-ийн алтан медалиа ихэрлүүлсэн байна.

Харин АНУ-ын Тори Боуи 22.15 секундийн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

“Надад маш онцгой бөгөөд гайхамшигтай мэдрэмж төрж байна. Миний од гийсэн бололтой” гэж Томпсон ярилаа.

Г.Доржханд

Холбоотой мэдээ