Монгол, Парагвайн Гадаад харилцааны сайд нар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-26 21:53:26
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Парагвай Улсын Гадаад харилцааны сайд Хулио Сезар Арриола Рамирес-тэй 9 дүгээр сарын 22-ны өдөр Нью Йорк хотноо уулзав.


Уулзалтын үеэр Монгол, Парагвайн нийтлэг үнэт зүйлсэд суурилсан найрсаг харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгааг Сайд нар онцолж, энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын зүгээс Парагвай улстай хөгжүүлж буй харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах, тус улсын хөдөө аж ахуйн салбар, махны экспортыг нэмэгдүүлэх туршлагыг судлах, Асунсион хотноо жил бүр зохиогддог хөдөө аж ахуйн ЭКСПО үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг оролцуулах чиглэлээр хамтран ажиллахын чухлыг онцлов.


Холбоотой мэдээ