Болгарын тамирчин үйлчлэгч эмэгтэйчүүдийг цохижээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-17 18:09:11

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /KAZINFORM/. Рио-де-Жанейро хотын Олимпын тосгон дахь тамирчдын байрны өрөө рүү нь орохыг оролдсон үйлчлэгч эмэгтэйчүүдэд гар хүрсэн гэж Болгарын нэгэн тамирчныг буруушааж байна.

Болгарын Олимпын хороо мэдэгдэхдээ “манай зарим тамирчин өрөөнөөсөө гар утас болон бусад эд зүйлээ алдсан. Ийм хэрэг гарсны дараа энэ тамирчин өрөө рүүгээ гурван үйлчлэгчийг оруулаагүй” гэв.

Үйлчлэгч эмэгтэйчүүд цагдаад “болгар тамирчин биднийг цохисон” гэж гомдол мэдүүлжээ.

Риогийн Олимпын тосгонд хулгайд эд зүйлсээ алдсан гэсэн мэдээлэл гарсаар байна. Урьдчилан сэргийлэх үүднээс Их Британийн тамирчид үйлчлэгчдийг өрөө рүүгээ орохыг хориглоод байгаа юм.


Г.Доржханд

Холбоотой мэдээ