ХОВД: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөдөөгийн иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-21 12:16:43

Ховд /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ долоо хоногт Ховд аймгийн хэд хэдэн суманд ажиллаж байна.


Тэрбээр сум орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон төр засгийн бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэх талаар иргэдэд мэдээлэл танилцуулж байна. Мөн иргэдийн санал бодлыг нээлттэй сонсож, зарим саналыг бодит ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Тухайлбал, энэ сарын 20-нд Дарви, Цэцэг сумын иргэд, малчидтай уулзлаа.


Энэ үеэр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн төвийг нүүлгэн шилжүүлж, шинэ бүтээн байгуулалтын ажил хийсэн боловч  хяналт, арчилгаа, хамгаалалт тааруу байна, хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөшөөт багт амьдарч буй ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхэд багачуудыг нэгдсэн байдлаар тээвэрлэх автобустай болох зайлшгүй шаардлагатай,  ундны ус,  усан хангамжийн асуудлыг сайжруулах, мөн сумдын нүүрс татан авалт, өвөлжилтийн бэлтгэл хангахад анхаарах, мал, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой болгох, шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих, бууруулах талаар тодорхой зохицуулалт хийх гэх мэт олон санал хүсэлтийг иргэд хэлж байв.

Холбоотой мэдээ