Балтийн тэнгисийн орнууд болон Польшид Оросын иргэдийг нэвтрүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-09-19 15:04:29

МОСКВА. /interfax/. Эстони, Латви, Литва болон Польш улс даваа гаргаас эхлэн аяллын визтэй, тэр дундаа гуравдагч орны Шенгений визтэй ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар боллоо. 


“Латви, Литва, Польш улсуудын хамт бид олон нийтийн дэг журам, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Оросын иргэдийн аялж жуулчлах боломжийг хамтдаа хязгаарлахаар шийдлээ. Эстони улсаар дамжин Европын Холбоонд /ЕХ/ ирэх Оросын жуулчид аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэдгийг одоо батлах боломжгүй байна" гэж дөрвөн улсын Ерөнхий сайд нар мэдэгдсэн байна.


Ерөнхий сайд нарын онцлон тэмдэглэснээр, ЕХ руу аялах нь “хүний эрхэд хамаарахгүй тусгай эрх юм”. "Бүс нутгийн тохиролцоонд хүрсэн. Одоо бид Оросын иргэдэд зориулсан аялал жуулчлалын хоригийг ЕХ-ны хэмжээнд хэрэгжүүлж эхлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллана" гэж сайд нар мэдэгджээ. 


Дээрх хязгаарлалт нь ОХУ-ын бүх иргэнд хамаатай. Оросууд зөвхөн Шенгений бүсэд амьдардаг гэр бүлийн гишүүд эсвэл насанд хүрээгүй хүүхдүүдээ хамт өсгөж буй хүнтэйгээ уулзахаар хилээр нэвтэрч болно. Харин дипломат ажилтнууд, богино хугацааны виз авсан, ажиллахаар бүртгүүлсэн, богино хугацааны суралцах визтэй, түүнчлэн олон улсын бараа, зорчигч тээврийн салбарт ажилладаг Оросын иргэдэд хамаарахгүй байна. Түүнчлэн хүмүүнлэгийн шалтгаантай хүмүүсийг, тэр дундаа тэрс үзэлтнүүдийг нэвтрүүлнэ. 




Холбоотой мэдээ