ОРХОН: Хөрөнгө оруулалтын ажлаа дутуу орхисон байгууллагыг тендер шалгаруулалтад оролцуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-16 15:44:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс хөрөнгө оруулалтын ажилд хариуцлагагүй хандаж, ажлаа чанаргүй, дутуу гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийг Сангийн яамны хар жагсаалтад бүртгүүлнэ гэдгийг мэдэгдлээ. 

Түүнчлэн мэргэжлийн байгууллагаас бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаандаа, чанартай гүйцэтгэхэд нь хатуу хяналт тавьж өмнө нь авсан ажлаа дутуу орхисон бол дахин тендер шалгаруулалтад оролцуулахгүй гэв.

Тухайлбал, Констант констракшн ХХК тендерт шалгарч гурван ажил гүйцэтгэхээр авсан ч дутуу орхисон. Мөн Эрдэнэт констрактив ХХК-ийн гүйцэтгээгүй дутуу орхисон 2 ажлын талаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан байна. 

Холбоотой мэдээ