Парис хотноо "Бяцхан нүүдэлчид" баримтат киног нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-15 07:08:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл нь хотжилт, даяаршлын нөхцөлд хэрхэн дасан зохицон хөгжиж байгааг харуулсан "Бяцхан нүүдэлчид" баримтат киноны нээлт энэ сарын 12-нд Францын нийслэл Парис хотын "Scam"-ийн кино танхимд боллоо.


"Lu Films”, “SWR”, "NTV & Seesaw Pictures” хамтран бүтээсэн уг киноны нээлтийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд яам, кино найруулагч Лауренс Уберсфелд хамтран зохион байгуулжээ. Уг кинонд хөдөө нутгийн өсвөр насны охид Батмаа, Үүргээ, Дулмаа нарын хүсэл мөрөөдөл, санаа бодлоор монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл нь хотжилт, даяаршлын нөхцөлд хэрхэн дасан зохицон хөгжиж байгааг харуулснаараа онцлог юм.

Холбоотой мэдээ