АРХАНГАЙ: 5 дугаар сургууль Цахим танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-14 14:36:06
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын 5-р сургууль мэдээлэл зүйн кабинетаас тусдаа "Цахим танхим"-тай болжээ.

Аймгийн Засаг даргын "Цахим Архангай" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд тус сургууль дотоод нөөцдөө тулгуурлан танхимыг тохижуулсан байна. Уг танхимд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн ухаалаг самбар, зөөврийн компьютерыг байршуулж багш, сурагчдад онлайн сургалт, теле хичээлүүдийг үзүүлж эхэлжээ.
Сургуулийн 1-5-р ангид 264, 6-9-р ангид 248, 10-12-р сангид 152, нийт 664 хүүхэд суралцаж байна. Эрдэнэбулган сумын 5-р сургуульд сургалтын орчныг сайжруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөцөөс 10.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Аймгийн Засаг даргаас энэ хичээлийн жилд багтаан сургууль бүрийг 30 таблетаар хангана.
Холбоотой мэдээ