Ихэнх нутгаар бэлчээрийн гарц гандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 12:37:23

Өмнөговь аймгийн нийт нутгаар 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхний хоногт хэт халсны улмаас бэлчээрийн гарц хатаж, ихэнх нутагт ногоо гандаж байна.

Тус аймгийн нийт нутгийн 60 шахам хувьд ургамлын ургалт жигд сайхан зуншлага болсон юм.

Аймгийн хэмжээнд 487,8 мянган төл хүлээн авч, 2.541.046 мал тавтай сайхан зусч намаржиж байна. Ноён сумын 13 өрхийн 4620 мал өөрийн аймгийн бусад сумдад оторлоод байгаа аж.

Бусад сумдын хувьд отор нүүдэлгүй өөрийн нутагтаа намаржиж байна. Малын тарга хүч нь нийт малын 75 хувь нь дундаас дээш, 25 хувь нь дунд тарга хүчтэй байгаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ