"Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг" үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллажээ. Тэрбээр АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзан “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг 1,2”-ыг намын шинэчлэлийн асуудлаар хийж санал солилцсон байна.
Энэхүү цуврал хэлэлцүүлгийн хүрээнд өнөөдөр “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг 3”-ыг Баянзүрх дүүргийн иргэд, АН-ын гишүүд дэмжигчидтэй хамтран хийхээр болжээ. Мөн маргааш нийслэлийн Ардчилсан намын залуу гишүүдтэй уулзаж үзэл бодлоо солилцож хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Д.Өлзий