Алабамад онгоц осолдсоны улмаас 11 хүүхэд өнчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-15 14:42:45

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Алабама муж улсад өнгөрсөн амралтын өдөр нисэх онгоц осолдсоны улмаас гурван хос амь эрсэджээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, тус муж улсын Таскалуса хотын нисэх онгоцны буудлаас онгоц хөөрснийхөө дараахан осолдсон байна.

Хосууд Флорида муж улсад шүдний өвчин судлалын бага хуралд оролцсоныхоо дараа Миссисипи муж улсын Оксфорд хот руу буцаж явж байжээ.

Энэ ослын улмаас 11 хүүхэд өнчирчээ. Онгоцонд хүүхэд сууж яваагүй аж.

Аврах албаныхан ослын газарт гурван минутын дотор очиход нэг ч хүн амьд үлдээгүй байжээ.

Хосуудын нэг нь таван хүүхэдтэй ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ