Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг харуулсан тусгай үзэсгэлэн нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-27 19:12:36
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцооны гэрэл зургийн тусгай үзэсгэлэнгийн нээлт  өчигдөр Монгол цэргийн музейд боллоо. 


Энэхүү үзэсгэлэнд Монгол, Япон Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны айлчлалууд, Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуулиас Япон Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд суралцагч үе үеийн оюутнуудын тухай, Цэргийн төв эмнэлгийн хамтын ажиллагаа, “Зам” сургалт буюу “Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр” зэрэг 4 сэдвийн хүрээнд 60 гаруй түүхэн гэрэл зураг, Японд суралцагч Монгол оюутнуудын ёслолын болон өдөр тутмын дүрэмт хувцас, “Зам” сургалтад хамрагдсан инженерүүдийн улс эх орондоо хийж буй томоохон бүтээн байгуулалтын макет зэргийг дэглэн толилуулж байна. 


Үзэсгэлэн 9 дүгээр сарын 27-ныг хүртэл Монгол цэргийн музейд зохион байгуулагдана.




Холбоотой мэдээ