Путин Ким Жөн Унд баярын мэндчилгээ илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс баяр хүргэсэн илгээлт хүлээн авлаа.
Ерөнхийлөгч Путин илгээлтдээ, Солонгосын тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан Улаан арми болон Солонгосын эх оронч цэргүүдийн дурсгалыг хүндэтгээд, дайны жилүүдэд бий болгосон нөхөрлөл, хамтын ажиллагаа ОХУ болон БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэх эхлэл болсныг онцолсон байна.
Мөн тэрбээр, хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн төсөл зэрэг салбаруудад үр дүнтэй хамтын ажиллагаа явуулж, яриа хэлцээг эрчимжүүлэх нь хоёр орны ард иргэдийн нийтлэг ашиг сонирхолтой нийцэж байгаагийн зэрэгцээ Солонгосын хойг цаашлаад Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтооход хувь нэмрээ оруулах юм гэж бичжээ.
Ерөнхийлөгч Путин илгээлтийнхээ төгсгөлд Ким Жөн Унд эрүүл мэнд, ажлын амжилт хүсээд, БНАСАУ-ын иргэдэд сайн сайхныг ерөөсөн байна.
Д.Нямтулга