Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр эхэллээ.
Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах юм. Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өгөв.
-E-Mongolia системд
өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
-Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг
сонгон нээнэ.
-"Төрийн
өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл"
үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй
болгоно/.
-Дэлгэцэд
таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
-Сургуульд
элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч
дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
-Мэдээллээ
дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны
хүсэлт амжилттай илгээгдэнэ.