Хоёр тамирчин "Рио-2016" наадмаас хасагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-13 15:47:12

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Спортын арбитрын шүүх сэргээшийн шинжилгээнд унасан хоёр тамирчныг “Рио-2016” Олимпын наадмаас хаслаа.

Польшийн хүндийн өргөлтийн тамирчин Томаш Зелинский болон Болгарын гүйлтийн тамирчин Сильвиа Данекова нар “Рио-2016” наадамд өрсөлдөх эрхгүй гэж Спортын арбитрын шүүх өчигдөр мэдэгджээ.

Томаш Зелинский нь хүндийн өргөлтийн 94 кг-ийн төрөлд оролцдог бол Данекова нь 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдөх байжээ.

Үүний зэрэгцээ Спортын арбитрын шүүх сэргээшийн шинжилгээнд унасан Хятадын усан сэлэлтийн тамирчин Чень Зиний тэмцээнд оролцох эрхийг нь түр түдгэлзүүлээд байгаа билээ. Түүний хэргийг үргэлжлүүлэн шалгана гэж шүүх мэдэгдсэн байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд дөрөвдүгээр байрт орсон ажээ.

ОХУ-ын явуулсан допингийн хөтөлбөртэй холбогдуулан Олон улсын олимпын хороо сэргээшийн шинжилгээний тогтолцоог улам бүр чангатгаж байна. Мөн үүнтэй холбоотойогоор ОУОХ “Рио-2016” Олимпын наадам эхлэхээс өмнө олон тамирчинд, ялангуяа гүйцэтгэл нь огцом сайжирсан тамирчдад шинжилгээ хийжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ