Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-08 15:15:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. 


Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд байгуулж буй Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хятадын талыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй төлөөлж, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлага урьдчилан гарын үсэг зурсныг өнөөдөр ёсчиллоо.


Холбоотой мэдээ