Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг наймдугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэндМонгол Улсын Эрчим хүчний салбарын тухай танилцуулж, Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагааг харилцан туршлага солилцох замаар хөгжүүлэх боломж байгаа талаар тэмдэглэв.
Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кханын Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатэр дундаа эрчим хүчний салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх үндэс суурь болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань 8 дугаар сарын 2-5-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж Эрчим хүчний яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам болон зарим үйлдвэрийн газартай танилцаж, уулзаж байгаа юм.