Өнгөрсөн 4 хоногт нүүрс тээврийн 3164 автомашин хил нэвтрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-08-03 13:46:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хилийн боомтуудаарр өнгөрсөн 7дугаар сарын 29-31-нд болон энэ сарын 2-ны өдөр нүүрс тээврийн нийт 3164 автомашин хил нэвтэрчээ.

  • Гашуунсухайт боомтоор 1605 автомашин,
  • Ханги боомтоор 524 автомашин,
  • Булган боомтоор 362 автомашин,
  • Шивээхүрэн боомтоор 622 автомашин,
  • Замын-Үүд болон Бичигт боомтоор 51 автомашин хил нэвтэрчээ.

Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 145 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 244 автомашин төмрийн хүдэр тээвэрлэсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ