Фижи улс Олимпоос анхны алтан медалиа хүртлээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-12 10:45:45

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Sputnik/. Фижи улсын регбиний баг Риогийн Олимпод түрүүлснээр улсдаа Олимпын анхны алтан медалийг авчирчээ.

Фижигийн баг өчигдөр Их Британийн багийг 43:7 оноогоор хожсоноор Олимпын аварга болсон байна.

Харин Өмнөд Африкийн баг Японы багийг 54:14 оноогоор хожсоноор хүрэл медаль хүртжээ.

Регбиний долоон хүний бүрэлдэхүүнтэй багийн тэмцээнийг Рио-де-Жанейрогийн Олимпод нэмэх шийдвэрийг Олон улсын Олимпын хороо 2009 онд гаргаж байсан юм.

Ердийн үед регби-г тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй багууд 40.5 минут тоглодог ажээ.

Наймдугаар сарын 5-нд Бразилын Рио-де-Жанейро хотноо эхэлсэн хүн төрөлхтний спортын их наадам Олимп энэ сарын 21-нд өндөрлөнө. Бразил нь Олимп зохион байгуулж байгаа Өмнөд Америкийн анхны улс юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ