Аймгийн удирдлагуудад АН-ынхан шаардлага хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-11 19:19:42

   Тус аймгийн ИТХ дахь ардчилсан намын бүлгийнхэн аймгийн шинээр сонгогдсон ИТХ-ын дарга болон  Засаг даргад албан ёсны шаардлага хүргүүлсэн байна.

ИТХ-ын даргаас үерийн гамшигт нэрвэгдэгсдэд хэр хэмжээний хандив тусламж ирснийг хэрхэн хуваарилж, ямар хяналт тавин ажиллаж байгааг мэдэгдэхийг шаарджээ. Мөн Засаг дарга зарим төрийн албан хаагчдыг ээлжийн амралттай байх хугацаанд ажилд нь дуудаж оруулан, зарим албан хаагчийг ажлаас чөлөөлж буй нь төрийн албаны тухай болон хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгааг анхааруулав. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн байна.                                     

                                   Ш.Айзаря

Холбоотой мэдээ