“Элэг бүтэн монгол” хөтөлбөр сайн туршлага болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-28 10:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вируст гепатитийн тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас вируст гепатитын тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношилгооны талаар өнөөдөр мэдээллээ.

Монгол Улс гепатит С вирусний эсрэг, халдварын тархалтыг зогсоосныг баталгаажуулсан туршилтын үнэлгээгээр “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засгийн газраас бүрэн санхүүжүүлж буйг сайн туршлага болгон дэлхийн улс оронд түгээж буйг дуулгав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт тусгасан үйл ажиллагаа бусад улс оронд туршлага болохуйц арга хэмжээ болж буйг тодотгов.

Ялангуяа С вирусний эсрэг эмчилгээ, үйлчилгээг сайжруулж, гепатит халдварыг эрт илрүүлэлтийг цаг хугацаа алдалгүй тууштай эхлүүлж, энэ талын нэр төрлийн эмүүдийн үнийг хөнгөлж, үр дүнд оношлогдсон иргэд бүрэн эмчлэгдэж, тоо нь нэмэгдэж буйг мэдээллээ. 



В, С вирусний архаг халдвартай иргэдийг санхүүгийн хүндрэлгүй оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор вирус илрүүлэх, тоолох шинжилгээ, вирусний эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулснаар 29 729 иргэнийг гепатитын С вирусийн эсрэг,  22 466 иргэнийг гепатитын В вирусний эсрэг эмчилгээд хамруулжээ. 


Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ныг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь жилдээ болж байна. Энэ жил "Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья" уриан дор ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Холбоотой мэдээ