СҮХБААТАР: Уран үгсийн чуулган-Яруу найргийн баяр

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2022-07-27 10:05:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах соёл урлагийн үйл ажиллагаа Уран үгсийн чуулган-Яруу найргийн баяраар эхэллээ.

Тус үйл ажиллагааг аймгийн ИТХ, Соёл, Урлагийн газар, Нийтийн номын сан, Дөрвөн цаг утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын утга зохиолын нэрт зүтгэлтэн, яруу найрагч, Болор цомын эзэд зорин ирж оролцсноороо онцлог байлаа. Найрагчдад аймаг орон нутгийн удирдлагууд тусгайлан талархал илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж 80 жилийн ойн медаль болон гарын бэлгийг гардуулсан юм.