СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймагт коронавирусний 35 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-26 23:32:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний 35 тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь түргэвчилсэн шинжилгээгээр илэрчээ. Эдгээр нь аймгийн төв Сүхбаатар суманд 9, Мандал суманд 10, бусад нь Алтанбулаг, Баянгол, Бугант, Жавхлант, Хэрх, Түнхэл, Шаамар, Дулаанхаан тосгонд бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймгийн тухайд 2020 оны 11-р сарын 12-нд анх батлагдсан тохиолдлоос хойш өнөөдрийн байдлаар нийт 8878 тохиолдол бүртгэгдээд байгаа. Сүүлийн өдрүүдэд батлагдсан тохиолдлууд нь омикрон болон омикроны ВА.4, ВА.5 дэд хувилбар аж. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шинээр 2 тохиодол нэмэгдэж, тасагт одоогоор 6, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1 эдгэрч, 2 тохиолдол нэмэгдэж, тасагт 6 тохиолдол, үүнээс жирэмсэн эх гурав байгаа ажээ. Аймгийн хэмжээнд ковидын гурван тасагт 12 тохиолдол байгаагаас 8 хүний биеийн байдал хүндэвтэр, 4 хүний биеийн байдал хөнгөн зэрэгтэй эмчлэгдэж байна. Гэрийн эмчилгээнд өнөөдрийн байдлаар 126 тохиолдол эмчлэгдэж байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын Албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ