ТӨВ: "Төв түмний цэнгэл-2022" наадмыг Баянцагаан суманд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-25 17:01:19

Төв /МОНЦАМЭ/ "Төв түмний цэнгэл 2022" наадмыг Зууны манлай хурдны өлгий нутаг Төв аймгийн Баянцагаан суманд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна.


Монгол түмний уламжлалт өв соёл болсон эрийн гурван наадам, мал аж ахуй, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, Төв аймгийн хамгийн хурдан хүлгүүд, хүчит бөхчүүд, мэргэн харваачдаа шалгаруулах, хос морьтон, айрагны соёл, хуруу дэмбээ зэрэг өв соёл тээгчид, урчууд, үйлдвэрлэгчдээ алдаршуулах зорилгоор тус наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа 80 хувьтайгаар гүйцэтгэж байна.


Баяр наадмын хүрээнд 27 сумын наадамд айргийн тав дотор хурдалсан дээд гурван насны шигшмэл хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон нүүдэлчдийн өв соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах, айрагны баяр, дэмбээний тэмцээн, үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Тус наадам нь аялал жуулчлалын томоохон эвент үйл ажиллагаа бөгөөд энэхүү баяраар олон улсын харилцаат мужийн төлөөлөгчид уригдан оролцдогоороо онцлог гэдгийг албаныхан хэллээ. 

Холбоотой мэдээ