Израилд сармагчны цэцэг өвчний тохиолдол 100 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-19 21:54:43

ЙЕРУСАЛИМ. /CGTN/. Израилд өнгөрсөн долоо хоногт сармагчны цэцэг өвчний 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 101 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ.

 

Тус яам мөн Данийн "Bavarian Nordic" биотехнологийн компанийн үйлдвэрлэсэн вакцинаас 10 мянган тунг захиалснаа мэдээлсэн байна. Үүнээс 2 мянган тунг нь яаралтай авчрах бол үлдсэнийг нь хэдэн долоо хоногийн дотор нийлүүлэх аж.

 

Эхний ээлжинд хүн амын эрсдэлт бүлгийг улс даяар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаар дамжуулан вакцинд хамруулна гэж яам мэдэгдэлдээ нэмж дурдсан байна. 

Холбоотой мэдээ