"Боко Харам" бүлэглэл Нигерийн 1900 орчим малчны амийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-11 12:17:35

АБУЖА. /Xinhua/. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн 1900 орчим малчид “Боко Харам” бүлэглэлийн халдлагуудад өртөж амиа алджээ.

Үүнээс гадна 169 мянга гаруй үхэр, 63 мянга гаруй хонь, ямаа халдлагын улмаас үхэж үрэгдсэн байна гэж Нигерийн Үхэр үржүүлгийн холбооны ерөнхийлөгч Ибрагим Мафа мэдэгдээд, малчид нийт 92 сая долларын хөрөнгөө “Боко Харам” бүлэглэлийн халдлагын улмаас алдсаныг онцолсон байна.

Мөн тэрбээр, Кала Балге, Марте, Мафа, Мунгуно, Бама, Кондуга, Гвоза зэрэг нутгийн малчид “Боко Харам” бүлэглэлийн халдлагад хамгийн ихээр өртсөн гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ