Хүрэл медаль хүртсэн жүдоч руу хулгайч халджээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-11 10:38:18

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Бразилын Рио-де-Жанейрогийн Копакабанагийн эрэгт Бельгийн жүдоч, Олимпын хүрэл медальт тамирчин руу хутгатай хулгайч халдсан гэсэн мэдээлэл байна.

Дирк Ван Тихелт нь өнгөрсөн даваа гарагт “Рио-2016” Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээний дараа тэрбээр тус эрэг рүү хамтран бэлтгэл хийдэг хүнтэйгээ явж байжээ. Түүний хамтрагчийн гар утсыг хулгайч авсан аж.

Мөн хүрэл медальт тамирчны нүүр рүү хулгайч цохижээ.

Үүнээс өмнө Олимпын нээлтийн маргааш өдөр Португалын Боловсрол, спортын сайдыг хутга тулган дээрэмдсэн хэрэг Рио-де-Жанейрод гарсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ