ОРХОН: С.Майнбаяр аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-12 10:23:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 45, 46 жилийн ойн баяр наадамд наадамд улс, аймгийн цолтой хүчит 128 бөх зодоглолоо.

Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын харьяат аймгийн нэмэх начин М.Гантулга, Архангай аймгийн Тариат сумын уугуул Орхон аймгийн харьяат Сумын заан С.Майнбаяр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Хантайшир дэвжээний бөх Сумын заан Б.Гааждамба нар шалгарч хүчийг үзэн барилдлаа. 

Бөхийн барилдааны долоогийн даваанд сумын заан С.Майнбаяр, Б.Гааждамба нар тунан барилдаж сумын заан С.Майнбаяр долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Харин сумын заан Б.Гааждамба зургаа давж Аймгийн заан цолны болзол хангалаа.

Холбоотой мэдээ