66 харваач цэц мэргэнээ сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-11 20:16:53

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн баяр наадмын Үндэсний сурын харваанд нийт 66 харваач цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэйчүүдийн төрөлд Цагаан-Овоо сумын харьяат “Хасбуу” сурын холбооны харваач, спортын мастер Э.Өнөр-Эрдэнэ, дэд байрт Дашбалбар сумын харьяат “Хорьдой мэргэн” сурын холбооны харваач, спортын мастер Н.Насанбат, гуравдугаар байрт Баяндун сумын харьяат “Халиун-Өндөр” сурын холбооны харваач, спортын дэд матсер Г.Олзвой нар шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Матад сумын уугуул, сумын мэргэн Т.Соёлтуяа, Цагаан-Овоо сумын уугуул Т.Баттуяа, Хэрлэн сумын Нэгдүгээр сургуулийн харваач А.Эрдэнэчимэг нар тэргүүлжээ.

Холбоотой мэдээ