АРХАНГАЙ: Өгий нуурын эрэгт нүхэн жорлон ухаж буй үйлдлийг таслан зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-07 17:47:15
Архангай /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн "Ажлын баг байгуулах, орон нутагт томилолтоор ажиллуулах тухай" А/240 дүгээр тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хаягдал усны зөвшөөрөл, төлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Хишигдулам Архангай аймагт ажиллажээ.
Усны газрын мэргэжилтэн Л.Хишигдулам, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Архангай аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Нямдаваа, байгаль хамгаалагч Л.Наранбаатар нарын хамт Өгий нуурын орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, шувууны харуулын цэг, "хөгшин" Орхон голын урсацыг нэмэгдүүлэх сувгийн ажил, аялагчдад зориулсан ариун цэврийн байгууламж, отоглох цэгийн хашаа, хамгаалалт, тохижилтын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцсан байна. Энэ үеэр "Өгийн хишиг" жуулчны баазад өөрийн эзэмшлийн гадна талбайд нүхэн жорлон ухаж буй үйлдлийг таслан зогсоож, газар дээр нь зөрчлийг арилгуулсан байна.
Мөн хаягдал усаа ил задгай асгаж, усны сан бүхий газрын хөрсийг бохирдуулсан зөрчил гаргасан иргэнд хариуцлага тооцуулж ажиллах чиглэл өгчээ.
Холбоотой мэдээ