Өсвөрийн боксчид олзтой ирэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-10 16:02:36

   Казахстан Улсын Алматы хотноо зохиогдсон өсвөрийн боксчдын Н.А.Назарбаевын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцсон Баян-Өлгий аймгийн тамирчид бүгд эх орондоо медальтай ирэв.

ОХУ, Узбекстан, Кыргызстан улсууд болон Казахстаны мужуудын шигшээ багийн нийт 100 гаруй ширэн бээлийтнүүд 14 жинд өрсөлдсөн уг тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон багийг аймгийн БТСГ-ын дарга, спортын мастер Х.Хайнар ахалсан ба тус тэмцээний шүүгчээр ажилласан юм.

 Тодруулбал манай тамирчдаас У.Жансерик 60 кг жинд алтан медаль хүртсэн бол 60 кг жинд А.Хавдалмажит, 57 кг жинд А.Абдилмажид нар мөнгөн медаль, 54 кг жинд А.Харифулла, 52 кг жинд М.Серикжан, 50 кг жинд Р.Оралман нар хүрэл медаль хүртэж, А.Бейбит «Шилдэг дасгалжуулагч»-аар шалгарлаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ