Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо 30 хувиар өсжээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-07-07 10:06:20

ЖЕНЕВ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар коронавирусний өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулаад, халдварын тархалтыг зогсоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалжээ. 


Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд дэлхийн хэмжээнд илэрсэн халдварын тохиолдлын тоо 30 орчим хувиар өссөн байна.


Тэрбээр мөн Европ, Америкт “омикрон” хувилбарын “BA.4”, BA.5” дэд хувилбар давамгайлан тархах болсныг онцлоод, дэлхийн олон оронд тандалт судалгааны ажил хумигдаж байгаа нь халдварын тархалтын үнэн бодит байдлыг бүдэгрүүлж байгааг сэрэмжлүүлжээ.


Т.Гебрейесус хэлэхдээ, вирус өөрчлөгдөн хувьсахын хэрээр вакцины хамгаалах чадвар суларч байгаа ч хүндээр өвчлөх, улмаар нас барахаас урьдчилан сэргийлэх үр дүн үзүүлсэн хэвээр байна гэв.


ДЭМБ-ын тэргүүн өндөр настнууд, эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцины нэмэлт тунд хамруулж, хүн ихтэй, агааржуулалт муутай битүү орчинд амны хаалт зүүхийг олон нийтэд уриалжээ. 

Холбоотой мэдээ