Бангладешийн үерт нэрвэгдэгсдэд 200 мянган ам.доллар хандивлажээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-07 09:56:57

ДАКА. /Xinhua/. Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Бангладешийн Улаан хавирган сар нийгэмлэгт үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор 200 мянган ам.долларын тусламж үзүүллээ.


Тусламжийг БНХАУ-аас Бангладеш улсад суугаа Элчин сайд Ли Жимин тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн дарга Абдул Вахабд лхагва гарагт гардууллаа.


Бангладешийн Улаан хавирган сар нийгэмлэг энэхүү тусламжаар гамшигт өртсөн газруудад сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэж "Xinhua" агентлаг мэдээлэв.

Холбоотой мэдээ